Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид өнгөрсөн бямба гарагт тодорлоо. Тэдний дундаас Сонгинохайрхан дүүрэгт хэн хэн нэр дэвшин өрсөлдөх гэж байгааг шинжих аваас сонирхолтой дүр зураг тодорно. Нийслэлийн хамгийн том хоёр дүүргийн нэгийн хувьд Сонгинохайрхан дүүрэг хоёр тойрогт хуваагдаж буй бөгөөд нийт таван УИХ-ын гишүүн сонгон төлөөллөө болгон илгээх юм.

ЖДҮ-чин, нэг ч дуугүй намынхаа үзэл бодлоос урвагч тэргүүтнийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д сонгон илгээсэн Сонгинохайрханчуудын сонголтод энэ удаа хэн гэгч улстөрчид торж үлдэх бол.

Үүнд хариулах гээд үзье:

Юуны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгон хуваасныг хэлэх нь зүйтэй.

Эрх баригч МАН-аас эдүгээгийн УИХ-ын гишүүн ЖДҮ чин гэгдээд буй Н.Учрал, Монгал товчоон төслийн удирдагч П.Анужин нар, 28-р тойрогт УИХ ын гишүүн Х.Нямбаатар, УУХҮ – ийн яамны сайд Д.Сумьяабазар, EAGLE сэтгүүлийн хөтлөгч Б.Жаргалмаа нар дэвшинэ.

Харин АН-аас 27-р тойрогт УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Нийслэлийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа, нар 28-р тойрогт АН ын НБ дарга О.Магнай, ҮБХ – ын гишүүд болох П.Цэцэгмаа, Г.Очирбат нарыг дэвшүүлжээ.

 “Та бидний эвсэл”-ээс  Б.Тулга (БСШУ-ы дэд сайд асан), Д.Бямбасүрэн, Э.Батшугар (Монголбанкны дэд ерөнхийлөгч асан), М.Тулга, М.Наранбаатар (МҮОНРТ-ийн захирал асан)  нарыг нэр дэвшүүлсэн байна.

Эдгээр нэр дэвшигчидээс тав нь УИХ-ын гишүүн болно. Сонгинохайрханчууд хэнд нь итгэл хүлээлгэх бол оо. МАН-аас дэвшиж буй таван хүн хэн хэн нь Сонгинохайрханчуудад танил.  Харин АН-ын тавын хувьд Д.Батбаяр, О.Магнай хоёрыг бүгд танина. Б.Пунсалмаа нь өөрийн нэрэмжит сан -аараа дамжуулан Сонгинохайрхан дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд болон өрх толгойлсон ээжүүдийн амьдралаа залгуулах төслийг дэмжсээр ирсэн. Гэхдээ тэр энэ тухайгаа олон нийтэд сайрхаж, сагсуурч явсангүй. Тиймээс түүнийг нийт масс танихгүй ч, сангийн дэмжлэгээр бизнесээ өргөтгөж яваа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд илүү сайн танина.

Нөгөө талаар түүнийг Мойл группийн гүйцэтгэх захирал гэвэл хүмүүс таньж мэднэ. П.Цэцэгмаа, Г.Очирбат нарын хувьд төдийлөн танил биш.  

Ийм л нэр алдар, цол  гуншин, түүх намтартай нэр дэвшигчид Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээн төр түшилцэхээр горилж байна. Хэнийг сонгох нь таны эрх. Сонгосон хүмүүс чинь та бүхний дуу хоолой болж чадах уу, өөрсдийнхөө төлөө ажиллах уу гэдгийг та бүхэн сайн тунгаан бодоход гэмгүй биз ээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     211    0