“Хамаг бүхэн сайхан болно” хэмээх шинэ дуу төржээ

Дэлхийн нийтээрээ Covid 19 цар тахалтай тэмцэж байгаа энэ үед соёл, урлагийн салбарынхан маань олон нийтийн сэтгэл санааг өргөсөн, халуун цэгт ард иргэдийнхээ төлөө нойроо умартан ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдал болон бусад бүхий л ажилтан албан хаагчдад хандсан  урам өгсөн нэгэн сайхан уран бүтээл хийжээ.

“Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлэг, СТА, хөгжмийн зохиолч Г.Жанцансамбуугийн аялгуу “Хамаг Бүхэн Сайхан Болно” хэмээх дуу клипийг Улсын филармоны гоцлол дуучин, СТА С.Баттулгын дуулснаар олон нийтэд ийнхүү хүрч байна.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     164    0