С.Амарсайхан: Улаанбаатарын утааг ирэх онд 80-аас доошгүй хувиар бууруулна

Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 50 гаруй хувиар буурсан гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ. 

 

Тэрээр 7 хоног тутам иргэдтэй цахимаар уулзан мэдээлэл өгч байгаа юм. 

Өнөөдөр ээлжит мэдээллийн үеэр тэрээр, 2020 оны өвөл утааг дахин 30 хувиар бууруулж, ирэх 2021 оны хавар гэхэд Улаанбаатар хотын утаа 80-аас доошгүй хувиар буурсан байх талаар мэдэгдсэн юм. Энэ зун 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт айл өрх бүр зуух яндангаа хөөлөх, засах, гэр орноо дулаалах шаардлагатай байна гэв. Энэ талаар Засаг даргын захирамж гарсан. Намрын дулаан өдрүүдэд айл өрх бүр өөрсдийн бэлтгэл ажлыг хангах хэрэгтэйг тэрээр санууллаа. 

"Өнгөрсөн хугацаанд бид олон зуун нам даралтын зуухыг цахилгаанаар орлуулж чадсанаар 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 5000 гаруй нам даралтын зуух байна. Эдгээр зуухны үйл ажиллагааг цэгцэлснээр дахин 150 мянган тонн нүүрсний хэрэглээг танаж чадна. Цахилгаан дулаан, хийн хэрэглээнд шилжээгүй тохиолдолд түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн захирамж гарсан гэсэн юм.

 

Өнгөрсөн хугацаанд 19 мянган айлын бие засах газар, бохирын цооногийг ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 

 

Мэдээллийн үеэр нийслэлийн Засаг дарга "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалд нийслэдд хийж буй ажлыг танилцууллаа. Ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлд дүүрэг бүрт хийж буйг мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд 19 мянган айлын бие засах газар, бохирын цооногийг ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Тэрээр дэлхийн улс орнуудын хотуудад "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдалд авч буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцууллаа. 

Ирэх 6 дугаар сарын 2-нд Дэлхийн хотуудын захирагч нарын онлайн хурал болно. Үүнд нийслэлийн Засаг дарга оролцох аж. Улаанбаатар хоттой ах, дүүгийн хамтын ажиллагаатай гадаадын 40 гаруй хот байна. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     57    0