Хар вебийн хакерууд Трампаас 42 сая ам.доллар нэхлээ

Хар вебийн цахим хакерууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар бүх муу мэдээллийг цуглуулсан бөгөөд хэн нэгэн долоо хоногийн хугацаанд тэдний дансанд 42 сая ам.доллар хийхгүй бол олон нийтэд цацна хэмээн сүрдүүлжээ.

Хакерууд Грабмэн Шайр хуулийн фирмийн цахим системд нэвтэрсэн хэмээн тавдугаар сарын 15-нд зарлажээ. Тэд зөвхөн Трамп төдийгүй Мадонна, Лейди Гага, Брюс Спрингстийн, Ники Минаж, Мариа Кэри зэрэг одуудын мэдээллийг бас олж авсан гэнэ.

Тэд “Бидний дараагийн шившиг болгох хүн бол Дональд Трамп. Сонгууль дөхөж байна. Харин бид түүний тухай бүх муу муухай мэдээллийг олж авсан. Сонгогчид та бүхэнд гэж хэлэхэд Трамп Ерөнхийлөгч байхад тохиорох хүн биш гэдгийг бид тэгж байгаад тайлбарламз. Харин одоо гол ажилдаа оръё. Хугацаа дуусахад долоо хоног үлдлээ” хэмээн бичжээ.

Анх хакерууд 21 сая ам. доллар шаардсан ч удалгүй 42 сая болгон өсгөжээ. Тус хуулийн фирм болон холбооны эрх баригчдын зүгээс шаардсан мөнгийг огт өгөөгүй хэмээж байгаа ч хакерууд аль хэдийн 365 мянган ам. доллар хүлээн авснаа мэдэгджээ.

“Холбооны мөрдөх товчоо болон мэргэжилтнүүдийн зүгээс энэ мэт террористуудыг санхүүжүүлэх нь холбооны эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогдоно хэмээн мэдэгдсэн. Шаардлагыг нь биелүүллээ ч ийм хакерууд олсон мэдээллээ хэзээ нэг цагт цацдаг” хэмээн хуулийн фирм мэдээлсэн байна.

Эх сурвалж: RT.COM

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     93    0