Б.Тулга: Н.Энхбаяр дарга нэр дэвшинэ

Нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж байгаа энэ цаг мөчид "Та бидний эвсэл" хуралдаж нэр дэвшигчдээ тодруулж байна. Энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгаас зарим асуултад хариуллаа. "Та бидний эвсэл"-д МАХН, МУНН, ИЗНН  нэгдсэн юм. 

-"Та бидний эвсэл"-ийн нэр дэвшүүлэх хурал ямар шатанд явна вэ? 

-Гурван намын Удирдах байгууллага хуралдаж байна. Нэг тойрог дээр олон хүн байгаа учир ярилцаж байна. Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан нэрсийг онлайнаар явагдаж байгаа Бага чуулганд өргөн барина.  МАХН-ын хувьд энэ удаагийн сонгуульд бусад намуудтай  хамтран "Та бидний эвсэл"  байгуулж оролцож байна. Нэр дэвшигчдээ тодруулахдаа  эвсэлд нэгдсэн намууд  нам тус бүрээсээ хүмүүсээ дэвшүүлсэн.  Гүйцэтгэх товчооны хурлаас гарсан нэр дэвшигчдийг бага хурлаар хэлэлцүүлнэ. Бид Шинэ дээд үндсэн хуулийн төслийг санаачилж, ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Нэр дэвших хүмүүсийн тухайд 2018 онд баталсан намын их чуулганаар баталсан Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудалд нэг зорилготой, нэг үзэл санаата  дэмжиж ажиллах  хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа.  Мөн ёсзүйтэй,  орон нутагтаа танигдсан байдлыг харгалзан үзэж байгаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших үү? 

-Н.Энхбаяр дарга нэр дэвшинэ. Түүний дэвших хууль зүй нь 2017 оны хуулиар бүрдсэн. Сүүлд гаргасан хуулиар нэр дэвших эрхгүй гэж үздэг ч энэ талаар Улсын дээд шүүхээс шийдвэр гараагүй. Дээд шүүхээс ял сонсоогүй. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн. Бусад хэргүүд, тухайлбал хүчин хийсэн хүн нэр дэвшиж болдог. Гэтэл авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүн нэр дэвшиж болохгүй. Зөвхөн хүнд зориулж эрх баригч нар хууль гаргасан. Гэхдээ Н.Энхбаяр даргын хувьд авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдээгүй учир сонгуульд нэр дэвшинэ.

 

 

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     332    0