МАН Сүхбаатар дүүрэгт цагтаа АН-ын тугийг намируулж явсан Ц.Мөнхцэцэг гэдэг хүүхнийг сойх гэнэ

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээ МАН, АН, МАХН болон бусад нам эвслүүд тодруулж байна. Намуудын байраар хөл хөдөлгөөн ихэсч, нэр дэвшихийг горьдогчид хамаг хүчээ шавхаж байгаа аж. Хамгийн сонирхолтой үзэгдэл Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт өрнөх гэж байна. МАН-аас энэ тойрогт Х.Булгантуяаг нэр дэвшүүлэхээр зэхэж байсан ч Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан эзнээр тодорч жийгдэхэд хүрчээ. Түүний оронд яригдаж байгаа хүн нь Улс төр судлаач, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг.

Өдөр тутмын сонинд гадаад мэдээний сэтгүүлч байсан, гадагшаа сургуульд явж улс төр судлаач болсон гэх энэ эмэгтэй цагтаа АН-д элсэж, 2008 оны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж явсан энэ эмэгтэй сүүлийн үед МАН-аар гүйж, улс төр судлал, социологийн судалгаа ярьж, АХ намын хэдэн залуучуудын тархийг угааж амжсан гэдэг. Тиймдээ ч Ц.Мөнхцэцэг айхтар ой сайтай АХ намын эрчүүдийн ой санамжаас АН-ын гишүүн байсан түүхээ арчуулан хаяж, МАН-ын тамгыг духандаа наагаад 2020 оны сонгуулиар цоо шинэ хүн болж гараад ирлээ гэж МАН-ын Бага хурлын гишүүд өнөөдөр яриад эхэлжээ.

Учир нь Ц.Мөнхцэцэг энэ өдөр МАН-ын Бага хурлын гишүүнээр томилогдсон бөгөөд АН-ын түүхээ арчин хаяж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авч байгаа юм. 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1675    0