"Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг 21 хоног тусгаарлана"

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна.

  • Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу дараагийн ээлжийн тусгай үүргийн онгоц илгээнэ.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдлээ. Тэднийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлагдах юм.

Иргэд тавьсан шаардлагуудыг биелүүлж байж эх орондоо ирэх эрх нь нээгдэнэ 

Эдгээр онгоцонд яаж суух болон эрсдэл багатай зохион байгуулах тухай ЭСЯ-ны Консулын газраас тухай бүрт нь мэдээлэл өгөөд явна гэдгийг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ. 

Тухайлбал, БНСУ-аас иргэдээ авахдаа өмнө нь бүртгүүлсэн байсан хүмүүсийг суулгах чиглэл барьж ажиллах юм байна. 

Иргэд тавьсан шаардлагуудыг биелүүлж байж ирэх эрх нь нээгдэнэ гэдгийг мөн анхаарууллаа.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     79    0