ИРЭХ САРЫН 1-НЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР БНСУ, ЯПОН, ХБНГУ-ААС МОНГОЛ ИРГЭДЭЭ ТАТАН АВНА

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын эхэнд ирэх сарын 1-нээс тусгай нислэгээр БНСУ, Япон, ХБНГУ-аас монгол иргэдээ татан авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээллээ. Нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын эмч байцаагч нар багтах аж.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     108    0