БНСУ-д 74 охиныг хууран мэхэлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн залууг прокурорт шилжүүлжээ

БНСУ-д “Telegram”-аар хэдэн арван хүнийг хохироож, түүн дотроо насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, тэдний видео бичлэгийг гар утасны чат өрөөнд зарсан залууг мөрдөн байцаахаар прокурорт шилжүүлжээ. Түүний хохирогч болсон хүмүүс дор хаяж 74 хүн байсан бөгөөд бүгд 16 наснаас доош насны охид аж.

 “Telegram” нь хурдан шуурхай зурвас илгээх, зураг, видео, стикер, аудио болон ямар ч төрлийн файл солилцох боломжтой аппликейшн юм . Энэхүү аппликейшныг Android, iOS, Windows Phone, Windows NT, macOS болон Linux дээр ашиглах боломжтой гэнэ.

Уг хэргийг үйлдсэн сэжигтэн болох Чо Жу Бин хохирогчдын зургийг авахдаа хууран мэхэлж, дараагаар нь хүчирхийлсэн гэж буруутгаж байгаа юм байна. Сөүл хотын цагдаагийн газар түүний хэргийг хүүхэд, залуучуудыг бэлгийн хүчирхийллээс хамгаалах эрхийг зөрчсөн зэрэг хэргээр прокурорт шилжүүлсэн байна. Түүний нэр, гэрэл зургийг өнөөдөр олон нийтэд ил болгожээ.

Чо Жу Бин бол 24 настай.

Тэрээр өнөө өглөө олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд түүнийг Сөүл дахь Жонгно цагдаагийн хэлтсийн цагдан хорих ангиас прокурорт шилжүүлсэн байна.  Хүзүүндээ боолттой байсан  тэрээр "Надаас болж хохирсон бүх хүнээс, ялангуяа Ерөнхийлөгч Сох Сук Хи, хотын дарга Ён Жанг Хён, сэтгүүлч Ким Вон нараас үнэхээр уучлалт гуйж байна" гэж хэлжээ. Түүний энэхүү нэрлэсэн гурван хүнийг ямар шалтгаантай дурдсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     15422    0