АН иргэн бүрт 1 сая 200 мянган төгрөг өгөхийг шаардана

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан өгөх шаардлагыг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

О.Магнай “Манай улс нэгдүгээр сараас эхлэн хөл хорио тогтоож, өнөөдрийн байдлаар тавдугаар сар хүртэл сунгаад байна. Халдварт вирусээс үүдсэн хөл хориог ийнхүү уртасгахын хирээр эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэн үйлдвэрлэл үйлчилгээний салбар бүхэлдээ дампуурах аюулд хүрээд байна. Энэ мэт онцгой байдал үүссэн үед Засгийн газар онцгой нөхцөлөөр ажиллах ёстой ч өнөөдрийг хүртэл бодитой бодлого танилцуулсангүй. Иймд Үндсэн хуулийн 5.4, 16 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардлагыг хүргүүлж байна. Дэлхийн бүх орон эдийн засгаа аврахын тулд иргэдээ мөнгө тарааж байна. Энэ бол онцгой байдал. Иргэн бүрт мөнгө тараах гэсэн сонгуулийн популизм биш” гэлээ.

Иргэдэд энэ бэлэн мөнгийг зайлшгүй тараах шаардлага бий болсон гэдгийг тэрбээр нэмж хэлээд МҮХАҮТ-ын гаргасан судалгаагаар 260 мянган иргэн ажилгүй болох бодит нөхцөл үүсээд байгааг хэлэв.

 

2020 оны төсөвт барилга байгууламж, зам барихаар тусгасан зарим зардлыг танаж түүгээрээ 1242721 төгрөгийг иргэн бүрт өгөх боломж бий гэлээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     61    0