МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин:  Нүүрсний “чингэлэг тээвэр” хийх журам дээр хоёр улс тохиролцож чадлаа. Цаашид автомашины тоог нэмэгдүүлнэ

Гашуун сухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэлт эхэлж буйтай холбоотойгоор МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн сайд Б.Энх-амгалан, Зам тээврийн дэд сайд Л.Халтар нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг бэлтгэл ажилтай танилцлаа. Тус боомтоор нүүрс экспортолж эхэлсний улмаас үүсч болох корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлууд маш өндөр түвшинд буюу 90 гаруй хувьтай хангагдсан гэж шадар сайд дүгнэлээ. Энэ удаад БНХАУ-ын шийдвэрийн дагуу чингэлэгтэй машинаар тээвэрлэх бөгөөд нүүрс тээврийн бүртгэлтэй 378 ААНэгжээс 3 аж ахуйн нэгжийн 70 машин шаардлага ханган тээвэрлэлт хийж эхэлсэн сайхан мэдээг хүргэж байна. Дашрамд хэлэхэд Цагаан хад суурьшлийн бүсэд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Ханбогд сумын онцгой байдлын комисс, гэрээт цагдаагийн хэлтэсээс хязгааралтын дэглэм сахиулан ажиллаж байгаа юм байна. Хайрхан түр кэмпэд 12 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах бөгөөд 200 автомашины зогсоол 80 ортой 10 гэр жолооч нарыг амраах, хооллох зорилгоор байгуулан ажиллаж эхэлжээ.

МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин:  Нүүрсний “чингэлэг тээвэр” хийх журам дээр хоёр улс тохиролцож чадлаа. Цаашид автомашины тоог нэмэгдүүлнэ

2-р сарын 10-наас Өвөрмонголын Халиут баг дээр корона вирусын эхний тохиолдол гарч хил хаасан. Үндсэндээ 40 гаруй хоног нүүрсний тээвэр зогссон. Миний бие боомт дээр ирж газар дээр нь бэлтгэл ажилтай танилцлаа. Боомт дээр бэлтгэл ажил сайн хийгдсэн байна. Тусгаарлах байруудаа барьсан байна. Жолооч нарын кабинд зайлшгүй авч явах эрүүл мэндийн, хамгаалалтын багц, хувцас бүрэн байна.  Монголын талаас Хятадын талтай тохиролцсон нөхцөл буюу нүүрс ачсан чингэлэгтэй машиний хамгийн сүүлийнх нь 14 цагт багтаж хилээр БНХАУ руу гараад жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаагаа буулгаад 20 цагт буцаж багтаж Монголдоо орж ирсэн байхаар зохицуулалт хийгдсэн байна. Энэ бол зөв шийдвэр.  

“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж:  Манай компанийн зүгээс жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхааран ачилт, тээвэрлэлт, буулгалтыг өндөр хяналтын дор хийж эхэллээ

Корона вирусээс болоод  улс орны экспорт ялангуяа нүүрсний экспорт зогссон. 2020-03-р сарын 23-ны өдрөөс туршилтын журмаар нүүрс тээвэрлэж эхэлж байна. Энэ хугацаанд манай “Таван толгой” ХКомпанийн хувьд Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсэд нүүрсээ нөөцөлж 700 мянган тонн нүүрс нөөцөлсөн. Энэ нүүрсүүд маань экспортонд гарч хэрэглэгчид рүүгээ явах боломж бүрдэж байна. Чингэлэг тээвэр буюу Хятадын талаас санал болгосон тээвэрт туршилтын журмаар  70 машин явж эхэллээ. Уурхай дээрээс жолооч нарыг буулгахгүйгээр өндөр хяналтанд дор ачилтыг зохион байгуулж байна. Дотоод, гадаадын ачилтууд мөн ийм байдлаар маш өндөр хяналтанд дор хийгдэж байна. Жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.

Бэлтгэсэн У.Манлай

Шуурхай видео мэдээг эндээс үзнэ үү...

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     728    0