КОВИД-19 I Хятад улс Орост 25.5 сая маск илгээв

Оросын цэрэг-сансрын хүчний онгоц Хятадаас 25.5 сая хамгаалалтын маск тээвэрлэн иржээ. БНХАУ-аас маск тээвэрлэсэн “Ан-124” онгоц Чкаловскийд газардсан гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар утсаар ярьж, коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Европ тив одоогоор коронавирусний халдварын голомт болоод байна. Энэхүү өвчин нь өндөр настай хүмүүст илүү их эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн вирус мутацид орж, энгийн ханиад томууны хэлбэрээр тархаж, залуу хүмүүс ч амь насаа алдах эрсдэлтэй байгааг ДЭМБ анхааруулсан билээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     74    0