Монгол Улсын нийт өр $30.7 тэрбумд хүрчээ

Монгол Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2 тэрбум ам.доллар буюу 6.8 хувиар өссөн байна. 

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд

  • Компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар
  • Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар
  • Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.

Улсын нийт гадаад өр өсөхөд төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 4%, төв банкных 2.2% тус тус буурсан ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 12%, Засгийн газрынх 7.2%, бусад салбарын өр 5.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Нийт гадаад өрийг салбараар нь ангилбал

  • Компани хоорондын зээллэг 33.7 хувь
  • Бусад салбарынх 27.8 хувь
  • Засгийн газрынх 25.1 хувь
  • Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь
  • Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөг ба 6.9%-аар нэмэгдсэн байна.

Зураг 1. Засгийн газрын өр

Засгийн газрын нийт өр өсөхөд Засгийн газрын дотоод өр 10.6%, өрийн баталгаа 4.8% буурсан ч Засгийн газрын гадаад өр 8.4%, барих-шилжүүлэх төрлийн концесс 23.5% өссөн нь нөлөөлжээ.

Зураг 2. Засгийн газрын өрийн бүтэц

Засгийн газрын нийт өрөөс 2019 онд үндсэн төлбөрт 603.4 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 894.5 тэрбум төгрөг төлөгдсөн байна.

Үндсэн төлбөрийн төлөлт 2019 онд өмнөх оноос 2.1 их наяд буюу 77.8%, хүүгийн төлбөр 151.3 тэрбум буюу 14.5% буурчээ.

 

Эх сурвалж: ҮСХ

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     323    0