Ерөнхийлөгчийн Хугацааг тэглэхийг “ОХУ-ын ҮХЦ” Дэмжлээ

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешковагийн 2020 оны 03 дугаар сарын 10-нд Төрийн Думын танхимд мэдэгдсэн горимын санал нь биеллээ олох нь тодорхой боллоо. Дэлхийн нийтийг гайхшралд оруулсан түүний санаа нь одоогийн Ерөнхийлөгч В.Путины бүрэн эрхийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгааргүй болгох горимын санал байсан юм.

Энэхүү горимын саналыг бүх ард түмний санал асуулгаар дэмжигдвэл миний зүгээс татгалзах шалтгаан байхгүй гэдгээ Төрийн Думын нийт гишүүдийн өмнө Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн. Тус горимын саналыг ОХУ-ын Үндсэн Хуулийн Цэц нь өнгөрсөн өдрүүдэд хоёр өдөр хэлэлцэн Ерөнхийлөгч Д.Путиныг гурав дахь удаагаа Ерөнхийлөгч болох бололцоотой хэмээн Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төслийг Цэцийн нийт гишүүд дэмжлээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хугацааг үүгээр тэглэж байгаа юм байна. Бүх Оросын санал асуулга нь 2020 оны 04 дүгээр сарын 22-нд болохоор тов гарчээ.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч агсан Борис Ельцинийг 1998 онд гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшихийг тухайн үеийн Үндсэн Хуулийн Цэц зөвшөөрөөгүй, хориглосон байдаг.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     132    0