ОРХОН: “Бүргэдийн баяр” болж байна

Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран Орхон аймагт анх удаа “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Баян-Өлгийн аймгаас ахмад, дунд, залуу үеийн төлөөллөөс бүрдсэн 10 бүргэдчин ирж бүргэдийнхээ ан хийх ур чадварыг гайхууллаа. Мөн “Шахыру” буюу бүргэдээ ойрхоноос өөртөө дуудах, “Тенге илу” буюу морин дээрээс мөнгө шүүрэх, “Шырга” буюу бүргэдээс холоос ангийн чихмэл бариулах, “Көкпар” буюу морьтон эрчүүдийн тулам булаалдах тэмцээн болж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     47    0