ОРХОН: Ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр орон нутгийн удирдлагуудын хамт 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Гончигийн Дугаржавд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин Г.Дугаржав 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байхдаа штабын бичээч, хуягт танкийн техникч, байлдагч, нисэх дивизийн хоёрдугаар хороонд үүрэг гүйцэтгэж байсан юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     60    0