БНХАУ-ын дарга ОХУ-д ирэх долоо хоногт айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Энэ нь Орос өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноос хойш Ши Жиньпиний Москвад хийх анхны айлчлал болох юм. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд Узбекистаны Самарканд хотод өнгөрсөн есдүгээр сард уулзсан юм. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчилна. “Хоёр удирдагч Хятад-Оросын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хоёр талын хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдсэн ч баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Хятад улс Орос-Украины дайны галыг зогсоохыг дахин уриалж, нэг жил гаруйн өмнө эхэлсэн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм. Бээжин Украин руу хийсэн Москвагийн үндэслэлгүй халдлагыг түрэмгийлэл гэж нэрлэхээс татгалзсаар ирсэн билээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     27    0