Айваз Оморканов, Харалд Спрингфелд нарыг “Олимпын алдар” одонгоор шагнажээ

Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд болж буй Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023-3-17/ өндөрлөнө. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий IV дивизионы тоглолтуудыг энэ сарын 23-26-нд "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд зохион байгуулах юм. МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Монгол Улсад эдгээр тэмцээнийг зохион байгуулахаар ирсэн Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзсан байна. Хоккейн спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн ноён Айваз Оморканов, Харалд Спрингфелд нарыг “Олимпын алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар энэ үеэр гардуулан өгсөн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0