Унгар улсын тэтгэлгээр байгаль хамгаалах чиглэлээр оюутан сургана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Унгар Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала Аннатай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсаас байгаль орчны чиглэлээр Унгар Улсын тэтгэлгээр 35 оюутан сургах асуудлаар санал солилцов. Энэ асуудлыг дэс дараалалтай хийх, МУИС-д тусгайлан анги нээж хэлний бэлтгэл болон суурь түвшинг хангах бэлтгэл ажлууд эхэлсэн. Унгарын ЭСЯ болон БШУЯ, МУИС гэсэн гурван талт уулзалт хийж асуудлыг шийдвэрлэхийг хүсэв. Элчин Сайд Обрущанский Борбала Анна энэ асуудлыг бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж, Унгар Улсаас багш ирж, хичээлээ заагаад эхэлсэн. Мэргэжил өвлүүлэх санаа байгаль хамгаалагчийн залгамж халааг бэлтгэх хүсэлтийг бүрэн ойлгож байна. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах 35 оюутанд байгаль орчин, нийгмийн ухааны хичээлд суурилсан уян хатан байх нөхцөлд анхаарал хандуулахыг тусгайлан хүслээ. Энэ бол маш чухал бөгөөд аав ээж нь байгаль, ан амьтандаа хайртай тэднийг хамгаалах хүсэлд тулгуурлаж байгаль хамгаалагчийн ажил хийдэг, хүүхдүүд нь энэ замналаар байгаль хамгаалагч болох тохиолдол их бий гэдгийг тодотгов. Түүнчлэн Унгар Улсын буцалтгүй тусламжаар усны салбарт төсөл хэрэгжүүлэх боломжтой тухай Элчин сайд Обрущанский Борбала Анна хэлэв. Энэ асуудлыг илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийж хамтран ажиллах хүсэлт тавив.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     34    0