Ж.Батсуурь: Ард түмэн ажил хийх, бизнес хийх боломжийг олгож өгөөч гэж хүсэж байна
Иргэдийн амьдрал туйлдаж буйгаа ард иргэдтэй уулзах үеэр хэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батсуурь УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр ард иргэдтэй уулзахад ард түмний зүгээс эрх баригч намын үйл ажиллагаанд туйлын сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлсэн гэлээ.
Тэрбээр "2022 он гарсаар инфляц хоёр оронтой тооноос буухгүй байна. Ам.долларын ханшийн өсөлт дээд хэмжээндээ хүрлээ. Ардчиллын индексээрээ дэлхийд 179 орноос 61-т жагсдаг байсан бол 77-д орж 16 байраар ухарлаа. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банк гэж ярьж байгаа нь сайн боловч ЖДҮ, концессын гэрээ юу болсон бэ. Энэ бүх асуудлыг хэлэхээр Үндсэн хууль руу буруугаа өгнө. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийг цэцтэй хамтраад давхар дээл өмссөн. Өнөөдөр Үндсэн хууль өөрчлөх талаар ярьж байна. Үндсэн хуулийг өөрчилснөөр бидний амьдрал сайжирдаг бол үнэхээр гайхалтай болчихсон байх ёстой. Ард түмэн ажил хийх, бизнес хийх боломжийг олгож өгөөч гэдгийг хэлж байна" гэлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 35
0