СОНСГОЛ: Голомт банканд олгосон ₮269 тэрбум зээлийн асуудалд Х.Баттулгын тушаалаас өөр бичиг баримт алга
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилнэ.
урав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.
Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк); Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.
Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан.
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөлд Голомт банкинд олгосон зээлийн талаар хэлэлцэж байна.
Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
2013 оны 8-р сард Голомт банкад үүсгэн байгуулагчдын дунд маргаан гарч байв. Тодруулбал Д.Баясгалан, Л.Болд, Н.Зоригт нар өмчөө салгаж авч байсан санагдаж байна. Үүнтэй холбоотойгоор тус банкны нөхцөл байдал хүндэрсэн, хөрөнгийн дутагдалд орсон үед зээл олгожээ. Эндээс харахад Голомт банкийг аврах үйл ажиллагаа явагдсан уу гэж хардаж байна.
skip-share
Голомт банкнаас өөр ямар ч банк оролцох санал өгөөгүй гэдэг нотлох баримт байна уу. Ийм байх ямар ч боломжгүй.
Голомт банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн:
Тухайн үед би Зээлийн газрын дэд захирлаар ажиллаж байсан учир төслийн зээлүүд, банкны талаар сайн мэдэх албан тушаалтан. Тухайн үед хувь нийлүүлэгчдийн дунд маргаан байсан нь үнэн ч манай банк Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг зөрсөн зүйл байхгүй, өр төлбөргүй гэдэг нь аудитын дүгнэлт нотолно.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Голомт банк миний ойлгож байгаагаар илүүтэй байгууллагын зээлийг гаргадаг. Гэтэл ХАА, сүү, ноолуур, хүлэмж зэрэг салбарт зээл олгох нь танай банкны үйл ажиллагаа явуулдаг зах зээл биш юм шиг санагдах юм. 269 тэрбум төгрөгийг зорилготой өгч цааш нь эцсийн зээлдэгчид өгсөн байна. Энэ том эх үүсвэр, танайх Хаан банкийг бодоход орон нутагт цөөн салбартай. Яг ямар шалгуур үзүүлэлтээр Голомт банкийг сонгож зээл олгосон юм бэ.
Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтэн н.Цолмон:
Уг тогтоол гарснаар ҮХААЯ-наас зээлийн санхүүжилтийг хийх 8 хувийн бодлогын зээлийн шаардлагуудыг арилжааны банкуудад тавьж байсан. Тодруулбал арилжааны банкуудад 5,125 хувийн хүүтэй, цааш нь 8 хувиар зээл олгох шаардлага тавьсан. Үүнд бусад арилжааны банкууд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн бол Голомт банк оролцох саналыг тавьсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Тухайн үед Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга байсан, тийм үү? Бүх банк төрийн эх үүсвэрийг аваад үйл ажиллагааны зардлаа нэмж ажиллах нь маш ашигтай. Тэнэг банкир ч үүнийг хийнэ. Тэгэхээр Голомт банкнаас өөр ямар ч банк оролцох санал өгөөгүй гэдэг нотлох баримт байна уу. Ийм байх ямар ч боломжгүй.
269 тэрбум төгрөгийн зээлийн асуудалтай холбоотой ямар ч бичиг баримт, материал Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй байгаа аж. Төслийн нэгжийг байгуулсан ҮХАА-н Сайд асан Х.Баттулгын ганц тушаал л гарч иржээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 33
0