Нэгдүгээр сард 183.6 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолжээ

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 183.6 сая ам.долларын 110.6 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 7.9 сая ам.доллар буюу 4.5 хувь, биет хэмжээгээр 29.7 мян.тн буюу 36.7 хувиар нэмэгдсэн байна. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсныг УУХҮЯ мэдээлэв. Харин дээрх хугацаанд 7.2 сая ам.долларын 447.7 тн молибдены баяжмал гадаадад гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 0.1 сая ам.доллар буюу 0.8 хувиар нэмэгдсэн ч биет хэмжээгээр 54.8 тн буюу 10.9 хувиар багасжээ. Молибдены баяжмалын 82.7 хувийг БНХАУ, 17.3 хувийг БНСУ руу тус тус экспортолсон аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     41    0