Уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 306.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Монгол Улсын уул уурхай, олборлох салбар энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 306.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс зэс 185.3 тэрбум, нүүрс 101.1 тэрбум, цайр 7.5 тэрбум, алт 7.2 тэрбум, төмөр 1 тэрбум, хайлуур жонш 0.7 тэрбум, бусад ашигт малтмал 3.4 тэрбум төгрөг байв. Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн, улсын төсөвт төвлөрүүлсэн орлого нүүрсний хувьд өмнөх оны мөн үеийнхээс 85.3 (6.4 дахин) тэрбум төгрөг буюу өссөн үзүүлэлттэй гарсныг УУХҮЯ мэдээллээ. Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байв. Тухайлбал, зэс 53.4 (22.4 хувь) тэрбум, алт 8.8 (54.9 хувь) тэрбум, цайр 6.6 (46.6 хувь) тэрбум, хайлуур жонш 6.5 (90.5 хувь) тэрбум, төмөр 2.1 (66.5 хувь) тэрбум, бусад 0.7 (18 хувь) тэрбум төгрөг аж.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     66    0