Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д 65 орны тамирчин оролцож байна

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж байна. Уг тэмцээнд 65 орны 300 гаруй тамирчин оролцох болжээ. Монгол Улсын тамирчид энэ тэмцээнд 8 жинд өрсөлдөнө. Тэдний эхний барилдааны учраануудыг танилцуулж байна. Тухайлбал: 48 кг Л.Алтанцэцэг- Беннама /Франц/ 50 кг Б.Мөнгөнсаран- Топуз Рабиа /Турк/ 52 кг О.Есүгэн- Тинтабтай Преедакамон /Тайланд/ 54 кг М.Энхжаргал – Ти Ким Ан Во /Вьетнам/ 57 кг М.Номуун- Арболеда Мендоза Валериа /Колумби/ 60 кг Т.Номин- Эрдэнэ- Айяка Тагүчи /Япон/ 63 кг У.Шинэцэцэг- Пасуит Риза /Филиппин/ Бенмессахель Фатиа /Франц/ 67 кг М.Цэцэгдарь- Ариса Цүбата /Япон/
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     77    0