УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Түүнийг "Тавантолгой" ХК-ний нүүрсний хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсгээр буюу хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Хуулийн заалт:
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 619
0