ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй
БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн байна.
Хуралдаанаар шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж, УОК болон Шадар сайдад танилцуулсан аж.
Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж буй. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэж ГХЯ-аас мэдээллээ.
БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс юм.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 621
0