Г.Дамдиннямын 50 хувийг эзэшдэг компани хөгжлийн банкнаас 5,9 тэрбумын тоног төхөөрөмж зээлээр авчээ

Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй шинжлэн судлах хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд боллоо. “Аржим транс” ХХК “Ди Би Эм лизинг” ХХК-иас 262.6 сая иен буюу 5.9 тэрбум төгрөгийн 13 тоног төхөөрөмж зээлээр авчээ. Тус компани 100 хувь П.Бямбасүрэнгийн эзэмшил бөгөөд П.Бямбасүрэн нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээж юм. Мөн “Аржим транс”-ын охин компани бол “Топ майнинг солюшнс” ХХК бөгөөд 50 хувийг нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг байна. “Аржим транс” ХХК тус зээлийг олгох шийдвэр гарах үед Хөгжлийн банкны захирлаар Г.Амартүвшин гишүүн ажиллаж байжээ. “Аржим транс” ХХК-ийн 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг. 5.9 тэрбум төгрөгийн 13 тоног төхөөрөмж авсан бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа зээлээ төлж барагдуулжээ. Нийт 316 сая иен төлсөн байна. “Аржим транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх: Хувьцаа эзэмшигч, захирал П.Бямбасүрэн хагалгаанд орсон учраас би гэрчээр оролцож байна. Энэ зээлийг 2018 онд авсан. Энэ зээлээр уул уурхайн 13 тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр авах байсан. Уул уурхайн гүйцэтгэгчээр “Вертекс майнинг сервис” компанитай уул уурхайн гүйцэтгэгчээр нгэрээ хийсэн. Зээлдэгчид түрээсийн зээлээ хугацаанаас нь хоцроож төлж барагдуулсан ч зээл авсан компанийн цаана ямар хамаарал байгааг шинжээч харуулахыг зорьжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     628    0