Н.Батбаяр, Б.Энхбаяр гишүүнээс уучлал гуйхыг шаардлаа
Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2023.02.07/-ийн сонсголоор 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайд асан Н.Батбаяраас дараах асуултыг асуулаа. "Сайд асан Н.Батбаяраас хоёр асуулт асууя. Хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Эхний сонсголд ирээгүй. Чингис бондыг босгохоос эхлээд та сайдаар ажиллаж байсан. Хөгжлийн банк Эдийн засгийн хөгжлийн яамны буюу таны эрхлэх асуудлыг хүрээнд харъяалагдан ажиллаж байсан. Таны зөвлөх, туслах Мөнхбат анхны захирлаар, Шинэбаатар ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Бэлэн төсөл байгаагүй хэрнээ гэнэт бондтой болчихсон юм уу биш үү. Ингээд бонд зарцуулалт УИХ-ын гишүүдийн тойрог руу явчихсан гэж харагдаж байна. Үүн дээр таны бодол санааг сонсмоор байна" хэмээв.
Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр: Түрүүчийн сонсголд "намайг дуудсан ч ирээгүй гэж худал мэдээлэл түгээсэндээ уучлал гуйж залруулга хий. Тийм ээ би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсны мэдэгдэл ирээгүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Н.Батбаяр ирээгүй гэж мэдээлж миний нэр төрд халдсан. Тиймээс танай ажлын алба надаас уучлал гуйхыг шаардаж байна" хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Сүүлдээ уучлал гуйхыг шаардаж байна. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй. Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье. Та асуултад хариулж бай. Та ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр асуугдаж байгаа. Энэ байгууллагыг шүүх эрхгүй шүү" хэмээлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 599
0