Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй
Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компани дотооддоо 500 гаруй тэрбум төгрөгний бонд босгосон өр байж байна. Төмөр замын төслийн хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл өр байж байна. Эдгээр өрүүдийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс алдагдалтай ажиллах нөхцөл бүрдэх учраас Засгийн газрын зүгээс нэгдүгээр өр төлбөрийг нь барагдуулах, иргэдийн хувьцааг илүү үнэ цэнэтэй байлгах зөв юм гэж үзсэн.
Тухайлбал, 2021 оны цэвэр ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа хэлбэрээр нэг хүнд тараахад 15 мянга орчим ноогдоно. 2022 оны ноогдол ашиг хэлбэрээр өгөхөөр нэг хүнд 10 гаруй мянган төгрөг ноогдохоор байгаа юм.
Нэг иргэн энэ хэмжээний мөнгийг хувьцаа хэлбэрээр олгох нь ач холбогдолтой биш, харин эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляци хөөрөгдөх магадлалтай байдаг учир Эдийн засаг, хөгжлийн яам нэн тэргүүний зорилгоо болгохгүй. Харин хувьцааг илүү өгөөжтэй болгох, өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах нөхцөл бололцоогоор бүрдүүлнэ. Эрдэнэ Тавантолгойг өр төлбөрийг нь барагдуулахаар анхаарлаа хандуулъя гэж ажиллаж байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрт хоёр сая төгрөг өгье гэж бодох юм бол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр ЭТТ орлогыг хувааж өгөхөөр болж байгаа юм. Тийм бодит боломж байхгүй" гэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 621
0