Хөгжлийн банкны хоёр дахь сонсголд 106 хүн гэрчээр дуудагджээ
УИХ-ын “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хороо”-оос "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"-ын хоёр дахь хэсгийг 2023 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн сонсголоор МУХБ-ны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн болон МУХБ-ны охин компани “Ди Би Эм Лизинг” ХХК-аас олгосон зээлүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 59 хүнийг гэрчээр оролцуулахаар дууджээ.
2023 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц буюу 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг хэлэлцэнэ. Тухайлбал, хоёр дахь өдрийн сонсголд Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ-НХОГ, ЭЗХЯ-НЗДТГ Гудамж төсөл, НЗДТГ-НАЗХГ, БСШУСЯ, Гаалийн ерөнхий газар, Шадар сайд, Сангийн яам зэрэг байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой 11 хүнийг гэрчээр дуудсан байна. Мөн гурав дахь өдрийн сонсголд ХХААХҮЯ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам тээвэр хөгжлийн яам "Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой зээлийн асуудлаар 36 хүнийг гэрчээр оролцуулахаар болсон тухай УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 647
0