Н.Батбаяр: Миний нэр төрд халдсан учраас уучлалт гуйхыг шаардаж байна
Н.БАТБАЯР: ТАШАА МЭДЭЭЛЛЭЭ ЗАЛРУУЛЖ, УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Та Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан. Таны үндсэндээ эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн банк ажиллаж байсан. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Дэлхийн хамгийн срэнгүй хөгжиу байсан, 17.6 хувь өсч байсан санагдаж байна. Азийн Дубай болох нь гэж хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан. Энэ хугацаанд Чингис бондын 1.5 тэрбум хүртэлх ам.доллар орж ирсэн. Юунд зарцуулав гэдгийг сонсъё. Монгол Улс бэлэн байсан уу? Хөгжлийн төсөл байсан юм уу? Гэнэт бэлэн мөнгөтэй юунд зарцуулах вэ гэдгээ мэдээгүй юм биш үү? Нэгдүгээрт, энэ дээр таны өөрийн бодол санааг сонсмоор байна. Таны 2013 онд баталсан түр журам байна.
Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.БАТБАЯР:
-Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирснээ хэлэхийг хүсч байна. Та сая хэллээ, түрүүчийн сонсгол та ирээгүй гэж. Тийм ээ, би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэх нь битгий хэл утсаар яриагүй. Мессэж өгөөгүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг танай Ажлын албанаас шаардаж байна.
ТӨСВӨӨС ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙ ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулж байна.
-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, “Гудамж” төслийн хүрээнд
УИХ-ын 2011.02.10-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 15 дугаар тогтоолоор дараахь төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Үүнд:
-УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр,
-УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого",
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын 2010 оны 45 дугаар тогтоолд заасан "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор",
-УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан "өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр.
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк 2013.04.30-ны өдрийн 01/12/3/88 дугаар "Санхүүгийн зуучлалын гэрээ"
Сангийн яамны дансанд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012.12.05-ны өдөр хүлээж авснаас таван сарын дараа талууд дээрх гэрээний дагуу 1.5 тэрбум хүртэлх ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг жилийн 4,7917 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкинд байршуулахаар заасны дагуу хөгжлийн банкны Монголбанк дахь дансанд 2,021.25 тэрбум төгрөг, 269.9 ам.долларыг нийт 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.
ШИНЖЭЭЧ:
-Хөгжлийн банкнаас төслийн дэд төслүүдийн хүрээнд 99 төсөлд 138,857.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
"Хотын төв" дэд төсөл – Улаанбаатар хотод нийт 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил, 20.4 км авто зам барилгын ажил болон зураг төсөл,
"Гэр хороолол" дэд төсөл – Баянгол дүүрэг, 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын дахин төлөвлөлтийн иж бүрэн зураг төсөл,
"Хурдны зам" дэд төсөл – Туулын хурдны зам, Сэлбэ гол дагуух хурдны замын зураг төсөл, ТЭЗҮ,
Аймгийн төв" дэд төсөл – Архангай, Увс, Хэнтий аймгийн төвийн авто замын шинэчлэл,
"Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалт" – Хатуу хучилттай 8.5 км авто зам, автро зогсоол, худалдаа үйлчилгээний талбай
Яг одоо Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн талаар танилцуулж байна.
ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙГООР 18 ГЭРЧИЙГ СОНСГОЛД ОРОЛЦУУЛАХААР ДУУДЖЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна.
Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
Эрчим хүчний яам
Барилга, хот байгуулалтын яам
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар
Боловсрол, шинжлэх ухааны яам
Гаалийн ерөнхий газар
Шадар сайд
Сангийн яам
Иймд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 609
0