ШУУРХАЙ: “Нүүрсний“ хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын “бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал“-ыг УИХ-д өнөөдөр оруулж ирнэ
"Нүүрсний" гэх хэрэгт улс төрийн өндөр албан тушаалтай 17 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм.
Тэгвэл эдгээрээс нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг прокурорыг байгууллагаас УИХ-ын даргад тун удахгүй оруулж ирэх болсон талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн дөрвийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөөдөр /2023.02.06/ Улсын ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирж магадгүй болсон талаар эх сурвалж мэдээллээ.
А.Адъяасүрэнгийн хувьд яллагдагчаар татах тогтоол гараад удсан. Гол нь өөр гишүүд нэмэгдэх төлөвтэй байсан учраас бүрэн эрхийг нь хамтад нь оруулж ирэхээр хүлээсэн гэх мэдээлэл байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 645
0