Г.Амартүвшин хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцож байна
УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.
Сонсголын эхний өдөр
Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан
Тэдгээрийн зөвлөмжийн үр дүн
Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.
Өнөөдөр нийт 28 хүнийг гэрчээр дууджээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Даажамба, тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар иржээ. Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баярсайханыг дуудсан ч холбогдож чадаагүй байна. Тэрээр сүүлийн жидүүдэд АНУ- амьдарч байгаа аж. Мөн Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг дуудсан ч тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй байна.
Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр хуулийн байгууллагад нууцын баталгаа гаргасан тул сонсголд оролцох боломжгүй гэж бичгээр мэдэгдсэн байна.
Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, одоогийн сайд Б.Жавхлан нарыг мөн гэрчээр дууджээ.
Тус банканд 2016 онд хийсэн шалгалтын дүнг одоо хэлэлцэх гэж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хурлыг даргалж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралд гэрчээр оролцоно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 623
0