Нээлтэй сонсголд гэрчээр дуудагдсан Н.Золжаргал, Н.Баяртсайхан нар ирсэнгүй

Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол Төрийн ордонд эхлээд байна. Энэ удаагийн нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /Сангийн сайдын алба хашиж байсантай нь холбогдуулж гэрчээр дуудсан/ УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Батсайхан, Монголбанкны Хяналт шалгалтын ахлах байцаагч Ө.Тайван нар ирсэн байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх ирсэн. Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан О.Батбаатар, Г.Дөлгөөн нар иржээ. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол мөн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан гэрчээр дуудагдсан ч холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр гэрчээр дуудагдсан ч хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задлахгүй байх баталгаа гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэж тайлбар ирүүлсэн. Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй, Хөгжлийн банкны Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан н.Чандмань гадаадад ажиллахаар явсан, мөн АТГ-т шалгагдаж тухай бүрт мэдээлэл гаргаж өгсөн тул оролцох боломжгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэдэг тайлбар тус, тус ирүүлжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     595    0