Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлөө өнөөдөр илгээнэ

Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан сэдвүүдийн нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл өгнө гэдгээ илэрхийлсэн явдал юм. Тэгвэл эл өргөдлөө өнөөдөр өгөх билээ. Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх ёстой гэх хоёр шалтгаан байгааг дурдаж байсан юм. Тухайлбал, тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн хийгээд улс орны дотоод асуудалд оролцохоор оролдож буй гэх шалтгаантайгаар өргөдөл өгнө хэмээн манай улсын сайд нэлээдгүй бухимдалтайгаар мэдээлэл хийсэн.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     605    0