Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайд тангараг өргөв

Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын дарга Крис Хипкинс өнөөдөр Ерөнхий сайдын тангараг өргөлөө. Хөдөлмөрийн нам “COVID-19”-тэй тэмцэх асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан К.Хипкинсийг өнгөрсөн ням гарагт намын шинэ даргаар сонгосон юм. Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ирэх долоо хоногт өөрчлөлт оруулна. Өдгөө 44 настай тэрбээр Засгийн газрын тэргүүнээс гадна Үндэсний аюулгүй байдал, тагнуулын сайдын албыг хаших ажээ. Инфляцтай тэмцэх асуудлыг эн тэргүүнд тавина гэдгээ К.Хипкинс мэдэгдсэн юм. Шинэ Зеландын Статистикийн хорооноос лхагва гарагт мэдээлснээр, инфляц 12 дугаар сард 7.2 хувьтай гарсан байна. Ж.Ардерн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргын албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Шинэ Зеландын бүх нийтийн сонгууль 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     78    0