ГОВЬ-АЛТАЙ: "Эрүүл Алтай-Эрүүл эрчүүд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж буй аймгийн 18 сум 2 тосгонд хэрэгжих "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" хөтөлбөр Эрдэнэ сумаас эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд эрчүүдэд зориулсан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, шинжилгээ, эрүүл аж төрөх болон эмийн зохистой хэрэглээний сургалт сурталчилгаагаар хийх аж. Дээрх үйл ажиллагааг Улаанбаатар хотоос Эрэгтэйчүүдийн эмч /андрологи/, дүрс оношлогооны эмч, Сэтгэлзүйч нар Говь-Алтай аймгаас мэдрэл /сэтгэцийн эмч, дотрын эмч, нийгмийн эрүүл мэндийн сургагч багш нар хийж байгаа тухай тус аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     68    0