ХОВД: Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс, тэжээлийн дэмжлэг олгоно

Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 24-нд хуралдаж, өвөлжилт хүндэрч байгаа сумдын малчдад өвс, тэжээл, хүнсний багц олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Ховд аймгийн хэмжээнд нийт 11 суманд цас ихтэй байгаагийн улмаас өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Иймд сум орон нутгаас ирсэн хүсэлтийн дагуу нийт сумдад Улсын Онцгой комиссоос олгосон өвс, тэжээлийн дэмжлэгийг үзүүлэхээр шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, улсын Онцгой комиссоос Ховд аймагт 770 гаруй тонн өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Үүнийг эрсдэлийн нөхцөл байдлын судалгааг үндэслэн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгох аж. Мэргэжлийн байгууллагууд цаашид өвөлжилт хүндэрвэл аймаг, сумын нөөцөөс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн отор нүүдлээр яваа болон хүнс, тэжээлийн дэмжлэг шаардлагатай байгаа айл өрх, малчдад хүнсний багц олгохоор төлөвлөж үнэлгээ, судалгаа хийж буй.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     77    0