Импортын хүнстэй өрсөлдөх амт чанар-ТАЧИ нэрийн жигнэмэгүүдээс сар шинийн гарын бэлгээ сонгоцгооё!

Монгол газрын шим-ногоон шошготой ТАЧИ жингнэмэгийг шар, рапсын тосоор амталж, хугацаа уртасгагч хэрэглэдэггүй. Хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан, импорттой хүнстэй өрсөлдөх ТАЧИ брэнд амтны дээдийг мэдрүүлэхээс гадна зохицуулах үйлчилгээтэй. 1984 онд байгуулагдсан “Талх Чихэр” ХК-ийн жигнэмгийн үйлдвэр 2006 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Томбат” ХХК нэртэйгээр бие даасан компани болон 16 дахь жилдээ тасралтгүй хөгжин ажиллаж байна. Тус компани 2014 онд иж бүрэн шинэчлэлт хийн Итали, Герман, БНХАУ-ын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулжээ. ТАЧИ брэндийн жигнэмэгийн үйлдвэр 60 шахам ажиллагсадтай, хоногт дунджаар 3-3.5 тн жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэн дотоодын жигнэмэгийн зах зээлийн 9,5%-ийг дангаараа хангаж байна. 2021 онд өрмөнцрийн шугамыг шинэчлэн, 2016 онд ISO 9001 олон улсын чанарын удирдлагын стандарт, 2018 онд ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг “Талх Чихэр” ХК-ийн удирдлага дор амжилттай нэвтрүүлсэн бөгөөд олон улсын стандартууд хэрэгжүүлэлтийн хүрээнд тасралтгүй сайжруулалт, хөгжүүлэлт, шинэчлэлтийг хийсээр байгаа юм. Тухайлбал, 2019 онд жигнэмэгийн шугамын хөргөлтийн туузан дамжуулагч дээр металл илрүүлэгч, 2020 онд шоколадны хэв цутгаж машин, вакуум боодлын машин, хэвтээ боодлын машин, 2021 онд өрмөнцрийн пийшингийн ширэм сольж, цавуугаар наадаг бүх төрлийн шоколад, чихэр боох зориулалт бүхий боодлын машин, шанз босоо эмхлэгч шугам тус тус шинээр суурилуулан ажиллаж байна. “Талх Чихэр” ХК-ийн итгэмжлэгдсэн микробиологийн болон химийн лабораторид түүхий эд материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл хянуулан, Олон Улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн техникийн шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалахаас гадна зориулалтын хүргэлтийн автомашинаар Улаанбаатар хотын бүх дүүргүүд болон хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, харилцагч байгууллагуудад үйлчилдгээс гадна холын аймгуудад гэрээт борлуулагчидтай. Одоогийн байдлаар нийт 40 нэр төрлийн жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэн нийт 10 борлуулалтын машинтайгаар Улаанбаатар хотын 3600 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Нарантуул, Барс-1 захуудад нэрийн барааны цэг ажиллуулж байна. Мөн Дархан, Эрдэнэт болон бусад Улаанбаатар хоттой ойрхон аймгуудад сардаа 1 удаа, Баруун бүсийн холын аймгуудад 2 сардаа 1 удаа шууд борлуулалт хийдэг бөгөөд орон нутгийн томоохон дэлгүүрүүдтэй гэрээгээр ажилладаг. Шагнал урамшуулал: 1988 онд “Жимсгэнэ” өрмөнцөр “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр, 1998 онд “Янзага” жигнэмэг “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр, 2011 онд МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2011” Олон улсын үзэсгэлэн хуалдаанаас Зохицуулах үйлчилгээтэй 2 нэр төрлийн Арвайн, Бүхэл үрийн жигнэмэг “Шилдэг Органик Хүнс”-ээр шалгарсан. “Милл Хаус” гурил тэжээлийн үйлдвэрийн бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэдэг “Арвайн” жигнэмэг МҮХАҮТ-ийн Органик бүтээгдэхүүн хөгжлийн зөвлөлөөс Экологийн органик цэвэр бүтээгдэхүүнд олгодог “Made in Organic Mongolia” ногоон шошго-ногоон зураасан код хэрэглэх эрх авсан анхны жигнэмэг юм. 2015 онд “Монгол брэнд-Asem 2016 үзэсгэлэн худалдаанд “Баялаг” цуврал жигнэмэг “Үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүн” шагнал авсан. 2017 онд "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор зохион байгуулсан "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2017" нэгдсэн арга хэмжээний "Эрүүл Монгол Хүнс-2017" үзэсгэлэн худалдааны "ХҮНСНИЙ ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг -АЗ ЖАРГАЛ бүтээгдэхүүнээр авсан. 2019 онд "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" уриан дор зохион байгуулсан "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2019" нэгдсэн арга хэмжээний "Эрүүл Монгол Хүнс-2019" үзэсгэлэн худалдааны "ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" шагналыг МОН АППЕТИТ бүтээгдэхүүнээр авсан. 2020 онд зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2020” нэгдсэн арга хэмжээний “Эрүүл монгол хүнс-2020” үзэсгэлэн худалдааны “ХҮНСНИЙ ЭКСПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагналыг 2020 онд шинээр худалдаанд гарсан “САРЬДАГ” бүтээгдхүүнээр авсан. 2021 онд зохион байгуулсан “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” нэгдсэн арга хэмжээний “ИМПОРТЫГ ОРЛОХ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” номинацид “АМУ” брэнд бүтээгдхүүн шилдэгээр шалгарсан.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     76    0