НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар төлөх боломжтой
НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн татварын байгууллагаас мэдээллээ.
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор 5 төрлийн татвар, зарим төлбөрийг төлөх боломжтой. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 21-25-ныг хүртэл ebarimt системээр иргэдийн төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “тийм” гэсэн товчыг дарснаар иргэдийн хүсэлтийг бүртгэж, татвар төлөгдөх нь. Төлөх боломжтой татварын төрөлд:
Автотээврийн хэрэгслийн албан татвар,
Галт зэвсгийн албан татвар,
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
Газрын төлбөр /газар эзэмшигч/,
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
Малын тоо толгойн албан татвар,
Авто замын байгууламж ашигласны төлбөр орж байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
twitter
share 75
0