Монгол Улсын Шадар сайд ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Британийн худалдааны танхимын тэргүүн Жон Грогантай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хот байгуулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын олон төсөлд тус улсын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломж болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон юм. Монгол Британийн худалдааны танхимаас хоёр орны бизнесийн байгууллагын харилцаа, холбоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг идэвхжүүлэх чиглэлд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаад талархал илэрхийлжээ. Худалдааны танхимын тэргүүн Жон Гроган Монгол Улс ИБУИНХУ-ын иргэдийг түр хугацаанд визгүй зорчих улсуудын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     77    0