Гадаадын хөрөнгө оруулагч нар хуулийн таатай орчинг хүлээж байна

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын энэ оны эхний хурал “Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого” сэдвээр өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд боллоо. Энэ удаагийн хурлаар хөндсөн сэдвийн талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа. Тэрбээр, өнөөдөр ний нуугүй хэлэхэд манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг хангалттай татах, тэдний анхаарал, сонирхолыг татахуйц хэмжээнд байхгүй байна. Үүнийг одоо хаана хаанаа ойлгох цаг болсон баймаар. Хөрөнгө оруулагч нар зөвхөн хуулийн орчинд л ажиллана. Энэ үүднээс тэд хуулийн таатай орчинг хүлээж байна. Тэр нь хараат бус, авлига, хээл хахуулиас ангид, хуулиа барьдаг шударга байж л хаа байгаа Монголд ирж хөрөнгө оруулна шүү дээ. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг мөлжих гэж байна гэсэн сэтгэлгээ, хандлагаар хүлээн авдаг бодлоосоо ангижирч өөрчлөх болоогүй юу гэдэг асуултыг өөрсдөдөө тавих хэрэгтэй байна. Бидэнд ийм боломж байна гэв. Хөрөнгө оруулагч нар дэлхийн 193 улс орноос Монгол Улсыг сонгон ирж хөрөнгө оруулахад бид давуу талын байдлаа харуулах хэрэгтэйг онцлов. Манай улс анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болж, 2012 онд Стртаегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-д хамаарах Гадаадын хөрөнгө оруулалтыг тухай хуулийг батлан, дараагийн онд Хөрөнгө оруулалтын тухай анхдагч хуулийг гаргаж байв. Өнгөрсөн онооос гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчинг боловсронгуй болгох үүднээс 7 бүлэг, 30 зүйлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төлсийг боловсруулан УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд тулгарч буй эрсдлээр тэрбээр хэт үндэсэрхэг үзэл, хийрхэл туйлшрал, улстөржсөн байдлыг хэлж байлаа. 2013-2015 он хүртэл манай улс гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай бодлогоор хандан, томоохон хөрөнгө оруулалт орж ирж байсан. Одоогийн нөхцөлд бид тэр байдлаасаа илүү ажиллаж байж, юуг илүү хийж чадсанаар Монгол Улс хөрөнгө оруулалтыг татна. Үүнд хууль эрхзүйн таатай, шударга орчин, хөрөнгө оруулагч нарыг дэмжсэн тууштай бодлого орно. Үүнийгээ одоо харуулах цаг болсныг хэллээ. Монгол дахь Америкийн Худалдааны танхимын энэ оны эхний хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган анх удаа оролцлоо.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0