СЭЛЭНГЭ:Жендэрийн мэдрэмжтэй манлайлагчаар Ц.Баянбаатар шалгарчээ

Сэлэнгэ:Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй манлайлагчийг үндэсний хэмжээнд сонгон шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулжээ. Сэлэнгэ аймгаас жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Цагааннуур сумын Засаг дарга Ц.Баянбаатар шалгарчээ. “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачилгыг нэмэгдүүлэх. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх. Мөн орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх ажээ. Энэхүү манлайлагчид нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажилд орон нутаг, байгууллагадаа манлайлагч байж, голлох үүргийг гүйцэтгэгч байх юм байна. “Жендэрийн мэдрэмжтэй манлайлагчдаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг зохион байгуулах аж. Дээрх үйл ажиллагааг Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ сарын 17-ны өдөр зохион байгуулжээ. Шалгаруулалтыг нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч тус бүрээс сонгож, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэжээ. Тус үйл ажиллагааны үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэйчүүд зөвхөн жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой гэх хэвшмэл хандлага байдаг. Тиймээс жендэрийн асуудалд манлайлж ажиллаж байгаа эрэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахыг ХЭҮК-оос зорьж байна” хэмээн хэллээ. Энэхүү үйл ажиллагаанд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцсон байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     78    0