Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж буйг ЭМДЕГ мэдээлэв. ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан. Иргэн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0