Нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна

Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувийг зарцуулж 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Он гарсаар 68.521 толгой мал зүй бусаар хорогджээ. Энэ нь оны эхэнд тоологдсон 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймагт хамгийн их мал хорогджээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0