Автобусны 18 зогсоол байгуулна

Нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах хүрээнд автобусны 18 зогсоол байгуулахаас 2 нь битүү байх юм. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд энэ талаар ярихдаа, "Төсл ийг Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 онд хэрэгжүүлнэ. Энэ нь гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл юм. Чингэлтэй дүүргийн эцэст 4 автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулна. Мөн 8 нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан"-ыг хэлж байв. Хотын дарга стандартаа барьж, нэг загвараар барих шаардлагатайг сануулжээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     64    0