Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 582.32 төгрөгөөр суларчээ

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 12 дугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ. Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарсан байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     62    0