10 мянган айлыг орон сууцжуулах төслийг 7 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг нийслэлийн 6 дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Төслийг 7 жилийн хугацаанд 5 үе шаттай хэрэгжүүлэхдээ гэр хорооллын 100 га талбарт 10 мянган айлыг орон сууцжуулна. Эхний үе шатыг 2022-2024 онд хэрэгжүүлж, Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн газарт 260, Шархад дэд төвд 400 айлын орон сууц барих төлөвлөлт боловсруулжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Одоо байгаа нөхцөл байдлыг харж, бодитоор төлөвлөж, нийслэлд өр үүсгэхгүй байхад анхаарах, мөн хариуцлагатай байж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай”-г онцолсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     70    0