ӨНӨӨДӨР: “Суурь боловсролд мэдээлэл, харилцааны технологийг ашиглах нь” төслийн хаалт болно

Нэгдүгээр сарын 24-ны өдөр болох үйл явдлын тойм: 09.00-11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийн туршлага солилцоно. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож төслийн туршлага, үр дүнг мэдээлнэ. Утас: 9565-6360. 10.00 цагт: БШУЯ-нд Засгийн газар, Япон улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2018-2022 онд хамтран хэрэгжүүлсэн “Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл, харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн хаалт болно. Утас: 8810-2915. 10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын хурал Монгол Улсын гадаад харилцааны бодлого, гуравдагч хөршийн бодлогын талаар хэлэлцэж, УИХ, олон улсын дипломат албаны төлөөлөгчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. 11.00 цагт: МҮОХ-ны байранд: “Степп арена"-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. 11.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд: Замын хөдөлгөөний урсгал сөрж хүүхэд гэмтээн хохироосон иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 11.30 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөөтэй) байранд УИХ-аар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9997-2117, 9311-3995. 11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд "Түгжрэлийг богино хугацаанд бага зардлаар арилгаж нийслэлчүүдийн 3 их наяд төгрөгийн хохирлоос салгах" талаар иргэн Д. Дорждагва мэдээлэл хийнэ. -Монголын Уран зургийн галларейн үзэсгэлэнгийн их танхимд “Монголын сайхан бичигтэн-2022” улсын үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     71    0