ОРХОН: Эрт илрүүлэг, үзлэгийн явцад хорт хавдрын 11 тохиолдол илэрчээ

Орхон: “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” үзлэгт Орхон аймагт 29 мянган иргэн хамрагдаж 27.9 хувьтай байна. Хамрагдалтаараа улсын хэмжээнд хоёрт бичигдэж байгаа ч 18-39 насныхан идэвхигүй байгааг ЭМГ-аас мэдээллээ. Эдгээр насны 1696 иргэн л шинжилгээгээ өгчээ. Иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь нэгд, БОЭТ-д зарим нэр төрлийн тоног, төхөөрөмж эвдэрсэн, хоёрт, иргэдийн өөрсдийнх нь идэвхи сул байгаатай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн нэг дуран, “Эрдэнэт медикал” эмнэлгийн нэг дуран эвдэрчээ. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэнээс хойших найман сарын хугацаанд Орхон аймагт хорт хавдрын 11 тохиолдлыг илрүүлжээ. Үүний 10 нь ходоод, нэг нь улаан хоолойн хорт хавдар байна.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     75    0